Хамаагүй постолбол хайртдаа баригдана

Чингис хааны зурагтай хятад будаа

Эзэн богд их Чингис хааны сүр их нэр алдрыг түмэн хэлтэнмөнгө зоос олохдоо ашиглаж буйн нэг жишээ. Гал голомт нутгийг нь өвлөн авч сахин суусан үрд сад бид ч архи, тамхи, караокегхүртэл хааныхаа өндөр дээд алдраар нэрлэн ашиглаж, хоол, бялууны төрөл ч болгож л байгаа юм. Чингис хааны нэртэй хятад будаа, монгол гутлын хэлбэртэй хогийн сав хүртэл урд хөршид байж байна.
“Янхан”-ы газрын яруу тод хаяг

Янхан буюу биеэ үнэлэгч гэх монгол үг угаасаа жанхан ч бил үү хятад гаралтай билээ. Хятадын хот дахь үйлчилгээний газрын нэр монгол хүнд шуудхан л “Янхан” гэж буун инээд хүргэнэ.
Бартаат замын уралдаанд нийслэл хот

Гарц биш болгож, хаалт саад тавьсан бүү хэл уулын өндөр, усны гүнийг туулдаг монгол түмэн хөгшин хөвөө гэлтгүй хашаа давж, сиймхийгээр шурган хөлхөж байна. Хотжил иргэншлийн бодит төрх болсон ийм дүр зургийг Улаанбаатарын хаана ч үзэж харж болно. Машины дугуйн урд эмээгийн эрхитэй хүзүү, өвөөгийн одонтой цээж зам дээр хөндөлдөх нь ердийн үзэгдэл. Агаарын десант, тэнгисийн явган цэргээс дутахгүй сургуультай монгол эмээ өвөө, бие тулгар бүсгүй, гүзээтэй эрчүүд бэрхийг туулахаар төрсөн улс л даа.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ