Байгалийн хачин сонин үзэгдэлтэй 7 дуу

1. Хөлд нь дуссан шүүдэр мөс болон хөлдөж, нөгөө мөс нь царцаад цас болно

BX бол дуучны ч нэр, машины ч төрөл. GX, VX, BX гээд машины моторын цилиндр ч, дуучны хоолойны хэлбэр ч юм байна л даа, ер нь. Хүн их гунихаар физикийн хууль, химийн төлөв байдалд ч өөрчлөлт оруулж чадна.
Хөлд минь дуссан шүүдэр мөс болон хөлдөж, дэврүүн хайрын сэтгэлд минь цас болон царцахад...



Шүүдэр дусмагц мөс болгоод хөлдөөчихдөг хөргөгч, хөлдөөгүүр маягийн хүйтэн хөлтэй хүн. Дараа нь бүр сонин юм болно. Хөл дээрх мөс нь царцаад цас болчихно. Мөс хайлахаас биш ямааны мах шиг царцаад байхлаараа ч яадгийн. Царцахаараа мөс болчихдог нь ч юу юм. Аливаа юм царцахаараа мөс болно гэдэг химийн хэт сонин төлөв байдал. “Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод” гэж үргэлжлэхэд нь хүйтэн цустай хүн учраас л хөл дээр нь дуссан шүүдэр мөс болж хөлдсөнийг ойлголоо. Гэхдээ цус нь судсаараа гүйхгүй шүү дээ, ойролцоо хавиар нь бараадаад дагаад байдаг гэнэ. Зам дагасан айл хунар шиг судсаа бараадаад гүйж явдаг цус. “Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад” гэж үргэлжүүлэн дуулна. Цус нь судсандаа байдаггүй, хөл дээр нь дуссан шүүдэр эхлээд мөс, мөснөөсөө цас болно, хөл дээрх цас нь зүрхэнд явж ороод шуурч гардаг...Шинжлэх ухааны академийн судлах хачин сонин объект.

2. Өвлөөр хөлддөг цөөрөмд инээдэг мэлхий

Лемонз хамтлаг дуулж байна.
Нөөрөг цасан дээр ном бичээд
Нисэж яваа онгоц зурлаа
Тэр номоо дэлгэж тавиад
Сар туссан цөөрөм рүү өнгийлөө ...

гэсэн дуу байна. Цаасан дээр ном гаргаагүй байж, цасан ном хэвлэсэн сайхан гарууд. Тэр сайхан номон дээрээ онгоц зурсан, сахилгагүй золигнууд. Цасан номоо өвөр дээрээ дэлгэж тавингуутаа цөөрөм рүү өнгийхөөр чинь бутраад уначихаагүй байгаам. Цас орж өвөл болсон байхад эрэг дээр нь суугаа цөөрөм хөлддөггүй.
Өнгөт намгийн өмхий мэлхий
Өөдөөс хараад инээж байна...

Инээдэг мэлхий байлаа гэхэд цас орж байхад хөлдөөд үхэхгүй, цөөрөм нь ч мөс болдоггүй, нуг нуг хөхөрсөн, хи хи хи болсон аальгүй инээмтгий мэлхийтэй, хачирхалтай тэр газрыг нутгийг хайж олцгооё.

3. Булгийн усанд өдөржин шумбан багтдаг одой хүн

Хөгжөөнт бага насаа дуулж явна аа, би...
Энэ дуу цагтаа мөн ч их түгсэн байж билээ. Булгийн усанд багтахаар барахгүй өдөржин умбаж шумбан наадаж чаддаг хүүхэд байдаг юм болов уу? Аан, оллоо. Хуруун чинээ Сүүлэнхүү, Ямх охин л булгийн усанд толгой дал ортлоо шумбан шунгаж чадна. Эсвэл долоон одой ч байж болно. Умбаж шумбасан гэсэн бол толгойгоо уснаас нэг ил гаргаад л, буцаж ороод л гэж ойлгож болохсон. Өдөржингөө шумбан тоглодог одой хүүхэд усан доор явагчийн тусгай хэрэгсэл, хүчилтөрөгчийн нөөцтөй байж таарч байгаа юм. Мэдээж хоолойн өвчингүй, хөдөөгийн малчин аав ээж нар нь булаг булингартуулан шумбалаа гэж загнадаггүй байх ёстой.

4. Зүсрэх бороотой тэнгэр цэнхэртдэг

Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд
Зүсрэх бороотой тэнгэр нь цэнхэртээд…

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ