Тоть нь согтуу эзнээ барьж өгөв

Мексик улсад нэгэн тоть өөрийн эзнийг согтуу байна хэмээн цагдаа нарт мэдэгджээ. Хэрэг явдал хэд хоногийн өмнө Мехико хот руу нэвтрэх шалганы төв дээр болсон байна. Тэр үед жолооны ард сууж байсан эзнээ согтуу байгаа гэдгийг тоть замын цагдаа машин руу нь өнгийх үеэр хэлсэн аж.
Шувуу “Тэр согтуу байна. Тэр согтуу байна” хэмээн хашгирч эхэлжээ. Цагдаа нар эхлээд машин дотор өөр нэг хүн байна гэж бодов.
Гэвч дотогшоогоо өнгийгөөд тэнд ногоон өнгийн тоть байгааг олж харсан гэнэ. Жолоочийг сорил өгөхийг шаардтал хариу нь эерэг гарчээ. Гильермо нэртэй тэр 49 настай эрэгтэйг саатуулсан бөгөөд тотийг амьтан асрах байгууллагад өгсөн байна. Хожим эзэн нь тоть нь түүнгүйгээр уйдаж үхэж магадгүй хэмээсэн тул шувууг түүнд эргүүлж өгсөн аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ