Их Чингис хаан секс хийж байгаад нас барсан гэв

Ийм нэртэй нэг материал Оросын сайтад гарчээ. Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтан, төрийн түшээдийг хөрөнгө мөнгөтэй ч юм уу, өөр ямар нэгэн асуудлаар үндэслэлгүй бичсэн бол тэр дор нь сэтгүүлчийг, тухайн хэвлэл мэдээллийгн байгууллагыг шүүхэд өгч заргалдана гэдэг нь тодорхой. Гэтэл монголчуудын шүтээн, улс гүрнийг минь байгуулсан их хааны тухай ийм материал интернетээр дэлхий дахинаа тарж байхад анзаарч анхаарч тайлбар хийдэг, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад ханддаг албан байгууллага байна уу. Магадгүй Гадаад харилцааны яам ч юм уу, их хааны нэр барьж ашиг хонжоо олдог бизнесийн болон төрийн бус байгууллагууд анхааралдаа аваасай гэж мянга мянган уншигчдынхаа өмнөөс хүсч байна.


Монголын эзэнт гүрнийг байгуулагч, их хаан Чингис өөрийнхөө татвар эмсийн нэгэнтэй секс хийж байх үедээ нас барсан гэж оросын http://sila-znaniy.com сайтад “үүнийг та мэдэх үү” хэмээн бичжээ.Ингэхдээ их хаан Тэмүүжин эмээл дээрээ, гартаа илд барьсан чигтээ бие барсан гэнэ.
Нүүдэлчдийн дунд морин дээр, эмээл дээрээ секс хийх нь түгээмэл байдаг болохоор их хаан ч бас ингэж явжээ. Илдний тухайд дайчин эрс нас барахдаа илдээ атгаж нас нөгцдөг.
Чингис хаан бол Монголын эзэнт гүрнийг үндэслэж анхны хаанаар өргөмжлөгдөн дэлхийн талыг эзэлсэн хүн.
Чингитс хааны үхлийн тухай энэ яриа үнэн үү. Нягталъя. “Монголын нууц товчоо” зохиол Чингис хааныг нас барснаас хойш гарсан хэдий ч Тэмүүжиний үхлийн талаар тодорхой зүйл байдаггүй. Харин нас барсан он сар өдөр, хаана нас барсан нь бий. Үхлийн шалтгааныг нь харин өвчин, мориноос унасан гэдэг.
Өвчин гэлээ. Үнэхээр их хаан Тангад улсын дайлаар явах үедээ нас барсан болохоор тухайн улс орны цаг агаар нөлөөлсөн байж болох.
Харин мориноос унасан гэдгийн тухайд бүх насаараа морь унасан дайчин эр эмээл дээрээс холбирно гэж үү. Гээл хааны ордны бичээчид “Нууц товчоо”-г бичихдээ их хааны үхийн тухай дурдаагүй нь сонин. Тэгэхээр их хаан үнэхээр секс хийж байгаад нас барсан бол хааны байтугай жирийн хүний хувьд ч гутамшигтай зүйл учраас орйн хүрээллийнхэн нь нууцалсан байж болох. Хааныг маш итгэлтэй хүмүүс л тойрон хүрээлж байдаг шүү дээ хэмээн оросын http://sila-znaniy.com сайтад бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ