Ким Өмнөд Солонгосыг АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа цуцлахыг шаардав

АНУ болон Өмнөд Солонгос жил бүр хамтарсан цэргийн сургуулилт. Хоёрдугаар сард болохоор төлөвлөсөн цэргийн сургуулийг Хойд Солонгосын тал “сүйрэлд хүргэж мэдэх өдөөн хатгалга” хэмээн нэрлээд , хоёр орноос энэ сургуулилтаа цуцлахыг шаардаж байна.
Гэсэн ч шаардлагын хариуд Өмнөд Солонгос “Цэргийн сургуулилт нь батлан хамгаалахын зорилготой жил бүрийн бэлтгэл” тиймээс төлөвлөгөөний дагуу явагдах болно хэмээн шийдмэг хариулт илтгээжээ. Өнгөрсөн онд болсон цэргийн сургуулилтын дараагаар Хойд Солонгосоос үзүүлэх дарамт шахалт ихэссэн. Ингэснээр гурав болон дөрөвдүгээр сард Солонгосын хойгт нөхцөл байдал нэлээд хурцадмал байдалд хүрсэн билээ.
Энэ байдал дахин давтагдах, түүнээс ч илүү хор хохирол учруулж мэдэх юм хэмээн олон улсын зарим шинжээчид үзэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ