Улс орнуудын төрийн далбааны утга учир

Улс гүрнүүдийн төрийн далбаа гэдэг тухайн үндэстнийхээ хувьд асар чухал ач холбогдолтой, гүн гүнзгий утга санааг илэрхийлж байдаг. Тухайн орны түүх соёлыг агуулж олон улсад нүүр царай нь болж байдаг төрийн далбаанууд ямар утга учиртай болохыг хүргэж байна.
Монгол
Монгол Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгө илэрхийлдэг. Мөн алтан соёмбо үсэг бий. Далбааны улаан өнгө нь мандан бадрахын бэлгэдэл, хөх өнгө нь мөнх хөх тэнгэрийг илэрхийлжээ. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм.
Канад
Канад улсын төрийн далбаа цагаан дэвсгэр дээр агч модны улаан өнгийн навч болон хоёр талын хүрээ нь улаан өнгөтэй байдаг. Энэ нь Британийн колоничлолоос гарсны бэлгэдэл болдог ажээ. Одоогийн энэхүү төрийн далбааг 1965 оноос хойш албан ёсоор хэрэглэж байна.
Балба
Хоёр гурвалжин доторх тэмдэг нь нар сар, эв нэгдлийг бэлгэдэж байдаг. Түүнээс гадна Гималайн уулсын оргил хэмээн үздэг. Балба улс төрийн далбаа 1962 оноос энэ далбаагаа ашиглаж байна. Балба улсын хувьд бүрэн эрхт улс хэдий ч өнөөг хүртэл гадаад улсуудын оролцоо их, улс төрийн тогтвортой байдал дутмаг байдалтай байдаг улс.
Грек
Хамгийн эртний түүхт улсуудын нэг. Цагаан цэнхэр өнгийн тууш зураасууд нь хязгааргүй хөх тэнгэр, далай тэнгисийг илэрхийлдэг ажээ. Түүнчлэн дайн тулааны дараах энх тайвныг агуулдаг. Грекчүүдийн хувьд цагаан, цэнхэр өнгө нь тэдний эрхэмлэдэг өнгүүд нь юм.
Бутан
Газарт буусан лууны дүрс бүхий далбаа бол Бутан улсын төрийн далбаа. Энэ нь Бутаны үлгэрт гардаг хүчит луу ажээ. Луугаар сүр хүчийг илэрхийлж байгаа юм. Түүнчлэн шашны үзлээ ч энэхүү лууны дүрсээр илэрхийлсэн хэмээдэг. Бутан улс одоо цагт хаантай цөөхөн улсуудын нэг билээ.
Америкийн нэгдсэн улс
АНУ-ын төрийн далбаа нь 50 ширхэг одноос бүрэлдэх бөгөөд энэ нь Нэгдсэн улсын 50 муж улсуудыг илэрхийлж байгаа юм. Энэхүү далбааг Битси Росс зохиосон. АНУ-ын төрийн дуулал болон далбаа нь уялдаатай бөгөөд дуулалдаа төрийн далбаан дээрх оддын талаар дуулдаг ажээ.
Бразил
Бразилын төрийн далбаа яг л хөлбөмбөгийн талбай шиг харагддаг. Гэсэн ч энэ нь үнэндээ хөлбөмбөгийн талбай биш юм. Латин Америкийн улсуудаас тодрон харагдаж байгаа гэсэн утгатай ажээ. Португалийн колоничлолоос гарч ийнхүү төрийн далбаагаа мандуулсан билээ.
Индонез
Индонез улсын төрийн далбаа хамгийн энгийн загвартайд тооцогддог. Голландын колоничлолоос чөлөөлөгдөж эрх чөлөөгөө тунхаглаж төрийн далбаагаа мандуулсан улс.
Мозамбик
Өнгөний ялгаа нэлээд сайтай. Ном болон буу, анжисны дүрс нь боловсрол болон газар тариаланг илэрхийлдэг. Далбаан дээрх АК 47 бууны дүрсээр тусгаар тогтнолоо олохын тулд их хэмжээий цус асгаруулсан гэдгийг сануулж байгаа гэсэн утга ч бас бий.
Их Британи
Их Британийн төрийн далбаа нь урт удаан амьдрал бэлгэддэг. Нэгдсэн вант улсынхаа нэгэн хэсэг болох Умард Ирланд, Шотланд, Уэльсийн далбааны дүрслэлийг давхар агуулсан, үндсэндээ олон улсаас бүрдэх хүчирхэг гүрэн улс дэлхийг хэрсэн гэсэн санааг илэрхийлдэг ажээ. Тус улсын төрийн далбаа XVIII зуунаас хэрэглэгдэж байгаа юм.
Хятад
Хятадын төрийн далбааны улаан өнгө нь комунист намын бэлгэдэл юм. Харин таван таван хошууны дөрвөн жижиг одын тус тус нэг өнцөг нь том одын төвд чиглэж байдаг нь ХКН-ын удирдсан хувьсгалт ард түмний эв санааны нэгдлийн бэлгэдэл юм.
Япон
Япон улсын төрийн далбаа нь цагаан дэвсгэр дээр дугуй улаан дүрс бий. Энэ нь нарыг бэлгэдэж байгаа билээ. Япон улсыг Их наран улс хэмээдэг байсан нь төрийн далбааны бэлгэдэлтэй холбоотой.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД