Египетэд шинэ үндсэн хууль дэмжигдлээ

Египетэд шинэ Үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал асуулга болж тус улсын ард түмний 95 хувь нь дэмжлээ. Нийт санал өгөх эрхтэй иргэдийн 55 хувь нь энэхүү санал асуулгад оролцсон байна. Хуульд иргэний Засгийн оролцоог түлхүү оруулж өгснөөрөө ийнхүү дэмжлэг авч чадсан хэмээн тайллбарлаж байгаа юм. Шинэ үндсэн хууль нь Мурсиг түлхэн унахаас хэдэн сарын өмнө баталсан хуулийг өөрчлөлт оруулжээ.

Шинэ Үндсэн хуулийн асуудлаар хоёр өдөр үргэлжилсэн үймэний есөн хүн амиа алдсан юм. Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчдийн тал болон цагдаагийнхны хоорондын мөргөлдөөний улмаас ийнхүүолон хүн амиа алдахад хүрсэн.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ