“Playboy”-ын модель бүсгүй найзынхаа гэрт нас барсан байдалтай олджээ

“Playboy”-ын модель Кассандра Лин Хэнсли Лос Анжелес дахь найзынхаа гэрээс нас барсан байдалтайгаар олджээ. Тэрээр дөнгөж 34 настай бйсан юм.
Цагдаа нар түүнийг ямар шалтгаанаар амиа алдсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд задлан жиншилгээнд оруулж шинжилгээ хийхээр болжээ.
Шинжилгээний хариу хэдэн долоо хоногийн дараа нарийн тодорохой гарна хэмээн хэргийг ахлан ажиллаж байгаа Лос Анжелес хотын цагдаагийн хурандаа Жое Бейл ВВС агентлагт мэдээлсэн байна.
Кассандрагийн өөрийнх нь гэр Вержиниа мужид байдаг. Тэрээр найзындаа амралтаараа ирээд байсан гэнэ. Түүнээс өмнө тэрээр сэтгүүд өгсөн ярилцлагадаа “Хэтэрхий чимээ шуугинтай амьдралаа дуусгах болно, нам жим амьдарч, аялж, хувийн амьдралдаа анхаарна” хэмээн ярьсан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ