Украинд жагсаал цуглааны хууль батлагдлаа

Украинд сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд явуулахаарболлоо. Жагсагчид Европын холбоонд нэгдэхийг хүсэн нийслэл хотод эмхзамбараагүй байдлыг үүсгээд байгаа юм. Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнд нэгдэхэд саад болсон Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардсаар байгаа.

Энэхүү жагсаал цуглааныг шийдвэрлэх, замбараагүй байдал газар авхуулахгүй байхын тулд Украины хууль тогтоогчид шинэ хууль баталсан байна.

Жагсаал, цуглааны эсрэг чиглэсэн шинэ хуульд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй майхан барихыг хориглож, Засгийн газрын гишүүдийг гүжирдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх гэх мэт заалтууд багтжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ