Хүүгээ цагаан сараар ээждээ ирэхийг гуйсан зарлал гаргажээ

Австралид амьдарч байгаа хүүдээ хандан нэгэн хятад ээж “Chinese Melbourne Daily” сонинд “Цагаан сарын баяраар ээждээ ирээч” гэсэн утга бүхий зарлал сонины нүүрэн дээр гаргуулжээ.
Нүүр хуудсан дээр “ Хайрт хүү минь ээж нь чам руу олон удаа залгалаа, гэсэн ч чи утсаа авахгүй юм аа. Магадгүй энэ зарлалыг харах байх. Цагаан сараар ирээрэй. Ээж аав хоёр нь дахин чамайг гэрлэхийг шахахгүй ээ” гэж бичсэн байна. Гэсэн ч захидал бичсэн ээж нэрээ ил гаргасангүй.
Ээж аав нь хүүгээ гэрлэхийг шаардаж байснаас хүү нь гэрээсээ явсан ажээ.“Chinese Melbourne Daily” сонины нүүрэнд зарлал гаргахад 2,796 австрали доллар төлдөг юм байна.
Энэ сонин нь Австралид амьдардаг хятадуудад зориулан төрөлх хэл дээр нь гардаг сонин юм. Австралид байгаа хүүгээ олж хараад гэртээ ирээсэй гэж хүссэн ээж өөрөө Хятадын Гуанжоуд амьдардаг ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ