Сайдын эхнэр амиа алджээ

Энэтхэгийн Хүний нөөцийн хөгжлийн сайд Шаши Тарурагийн эхнэр Сунанда Пушкар зочид буудлын өрөөнд учир битүүлгээр амиа алджээ. Одоогоор хэргийг мөрдөж байгаа бөгөөд хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа аж.

Урьдчилсан байдлаар хэрэг түүний нөхөр болон нөхрийнх нь амраг болох Пакистан сэтгүүлч Мехр Тахрартай холбоотой байж мэднэ гэв. Тэдний амрагийн холбоотой байсныг Сунанда Пушкар саяхан олж мэджээ. Энэ асуудлаар маргаан дэгдэж байсан гэнэ. Хэдийгээр эхнэр нөхөр хоёр учир зүйгээ олсон ч дөнгөж маргааш нь эхнэр нь амь насаа алдсан нь гайхах хүн олон байна.

Харин сайд эхнэр нь амь насаа алдсаныг сонсоод хямралд орж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэд 2010 онд гэрлэсэн бөгөөд өмнө нь Сунанда Пушкар Дубайд өөрийн гэсэн бизнес эрхэлдэг байсан гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ