С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нар 10 мянган ам.доллараар шагнууллаа

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос оны эхний өдөр дэлхийн чансааг тэргүүлэгч бөхчүүдээ 10 мянган ам.доллараар шагнах болсон талаараа албан ёсоор мэдэгдсэн.
Лондонгийн олимпиос хойш өнөөдрийг хүртэл оролцсон тэмцээнүүдээсээ оноо цуглуулан чансааг тэргүүлэгч 14 жүдочийг шагналыг олгожээ.

Эрэгтэйчүүдийн 66кг-д 1830 оноогоор дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Төмөрхүлэг, 73кг-ын нэгдүгээрт бичигдсэн С.Ням-Очир нарын шагналын Олон улсын жүдо бөхийн холбооноос илгээжээ.

Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат болон албаны хүмүүс шилдэг жүдочдынхоо шагналыг гардуулан өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин