Жолооч, кондукторууд өдөрт 100-300 мянган төгрөг “халаасалдаг”

ЦАЛИН БАГА ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ УУ
Нийтийн тээврийнхэн үе үе ажил хаядаг зуршилтай. Үндсэн шалтгаан нь алдагдалтай ажилладаг, цалин бага гэх. Алдагдалтай ажилладгийн хувьд үнэний тал бас бий. Тухайлбал, дизель түлшний үнэ 1999 онд 270 төгрөг байхад тасалбарын үнэ 200 төгрөг байв. Дизель түлшний үнэ 2009 онд 1000 төгрөг байхад тасалбарын үнэ 300 төгрөг байжээ. Дизель түлшний үнэ 2011 онд 1300 төгрөг болход тасалбарын үнэ 400 төгрөг байлаа. Харин одооодоо дизель түлшний үнэ 1750 болсонолсон олсон учир тасалбарынхаа үнийг 500 төгрөг болгох гэж байна. Өнөөгийн ханшаар том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр зорчдог. Энэ нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон. Өнгөцхөн талаас нь харвал яалт ч үгүй алдагдалтай мэт. Гэхдээ гол нь үүнд биш. Иргэдийн аман яриагаар автобусаар зорчигчдийн 10 хувь нь л тасалбар авдаг гэх юм билээ. Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, цагдаагийн ажилтнууд, зарим зальт этгээдүүд элдвийн бичиг баримт үзүүлэн явдаг нь худал биш. Гэхдээ нийтийн тээврийнхэнд нийтлэг дутагдал зөндөө. Тэдний тэмцлийн үндсэн шалтгааны нэг нь цалин бага гэдэг улигт үг билээ. Тэдний цалинг тоймлоход, жолоочийн үндсэн цалин 445 мянга, кондукторынх 350 мянган төгрөг аж. Нэмэгдэлтэйгээ нийлээд жолоочийнх 850, кондукторынх 650 мянган төгрөг юм билээ. Энэ бол өнөөдрийн байдлаар харьцангуй боломжийн цалин гэдэг нь тодорхой байгаа биз. Орлогороо цалинждаг тэдэнд олон арга бас бий. Ганц жишээ татахад, тасалбар өгөлгүйгээр мөнгө хураадгийг бүгд мэднэ. Өчигдөр өглөө гэхэд л “Зайсангийн-III, IV хороолол” чиглэлийн автобусанд мөнгөө төлтөл кондуктор тасалбар өгсөнгүй. Ганцхан надад өгөхөө мартсан юм болов уу гэтэл дараагийн хүмүүст ч тасалбар өгч харагдсангүй. Орой нь автобусанд суутал ёстой л “өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг өнөөх кондуктортай таарлаа. Ажиглавал мөн л тасалбараа өгөлгүй зорчигчдын мөнгийг цүнхлээд яваад байлаа. Энэ удаад тасалбараа нэхс нэхснэхсэнд кондуктор тасалбар дууссан гэсэн юм. Автотээврийн тухай хуулийн 12.4-т “Тээвэрлэгч нь автотээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр зорчих хөлсийг төлсөн зорчигчид хэвлэсэн зорчих тасалбар олгоно” хэмээн заасан байдаг. Тэгэхээр зорчигч танд тасалбар өгөхгүй байна гэдэг нь нэг талаараа хууль зөрчиж байгаа хэрэг юм. Зарим кондуктороос тасалбараа нэхэхэд үнгэлдэж үрчийсэн өмнө нь хэрэглээд хаягдсан ганц тасалбар халааснаасаа гаргаж өгөх нь бий. Мөн зарим нь тасалбар нь байгаа атлаа нэхсэн нэгэнд л өгч харагддаг. Кондукторуудын энэхүү үйлдэл орлого төлөвлөгөө өндөр гэж гомдоллон цалин хөлсөө чамласан нийтийн тээврийнхнийг өдөртөө хэдэн төгрөг шамшигдуулдаг бол гэсэн асуулт дагуулж байна. Өглөө нь тасалбараа авч амжилгүй гарлаа, орой нь болохоор тасалбар дууссан гэх шалтгаар тасалбар өгөлгүй мөнгө хураадаг тэд буухаараа ашгаа хуваадаг ажээ. Нэгэн кондукторын үг алдсанаар ажлаас буухдаа жолоочтойгоо хоёулаа тус бүр дунджаар 100-300 мянган төгрөг халааслан оддог юм байна. Ингээд бодохоор цалин бага гэх шалтаг тэдэнд байх гэж үү.

КОНДУКТОРТ ДОРОМЖЛУУЛАХ ГЭЖ БИД НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУДАГГҮЙ

Нийтийн тээврээр зорчиход нэг зовлон бий. Санаатай санамсаргүйн завсар мөнгөө төлөөгүй тохиолдолд кондукторуудад зад доромжлуулдаг билээ. Таныг өнгө зүс, өмссөн зүүсэн, эмгэг согогоор чинь дуудах шиг болно доо. Тэдний цэцэн цэлмэгийг яана. Монгол хэлний үгийн сангийн хамгийн муу муухай үгийн цуглуулгаар толгой холбон, шүлэглэн байж суухын аргагүй болтол доромжилдог нь нэг талаар мэргэшсэн гэлтэй. Ядарсан нэгнийг болохоор цохиж нүдээд, янз бүрээр нь дуудаад өшиглөн буулгаж, үсдэлдэн зодолдох тохиолдол гардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Хүний өмнөөс тахир дутуу төрчихсөн юм шиг урагшаа явахгүй зогсчих юм” гэх мэтээр сэтгэлд мөнхийн сэв суумаар зүхэн доромжилдог. Оюутнуудын зорчих эрхийн бичгийг элдэв шалтгаар хураан авч чирэгдэл үүсгэдэг. Тэд картаа эргүүлэн авахын тулд 30-аад мянган төгрөг төлдөг гэлцэнэ. Хөөрхий оюутнуудыг “Төрийн мөнгөөр хөл дүүжилж байгаа байж аятайхан үйчлүүлээд яваарай” гэж байнга дарамтладаг. Өндөр настнууд өвөр түрийгээ уудлан бичиг баримтаа гарган ядаж байхад хөгшин зэмээр нь дуудаж, доромжилж байхтай нь автобусаар үйлчлүүлдэг хүн бүхэн сонсч байсан бизээ. Нийслэлийн нийтийн тээврийн дарга О.Түшиг кондукторуудын харилцааны соёлыг тайлбарлахдаа “ Дээд боловсролтой хүн кондуктор хийгээд явна гэж байхгүй шүү дээ. Манай зүгээс бол мэргэшсэн кондукторын сургалтад байнга хамруулдаг. Олон хүнтэй харилцаж байгаа болохоор уурлаж, уцаарлах тал байдаг. Зорчигчид ч гэсэн харилцааны соёлоор тийм сайн биш шүү дээ. Тиймээс аль аль талдаа л анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.

ЖОЛООЧ НАРЫН ЖОЛООГҮЙ ЗАН
Нийтийн тээврийн жолооч нар Монгол Улсын олон хуулийг уландаа гишгэдэг. Тухайлбал, архи нь гараагүй байхад жолоогоо барьдаг. Кабиндаа тамхилдаг. Өглөө, орой чиглэлээ өөрсдөө зохиодог. Хоорондоо уралдаж, зогсоолгүй газар зогсч зорчигч авч дүрэм зөрчдөг. Зогсоолоо зарлахгүйгээр зорчигчийг буудал хэтрүүлэн бухимдуулдаг гээд тоочоод байвал тэдний алдаа эндэл тасрахгүй. Энэ бүхний үр дүнд юу тохиолддог вэ гэвэл осол аваар, хүний амь нас эрсдэх гээд олон аюултай үр дагаврууд бий. Энэ талаар бид бишгүйдээ уншиж, сонссон билээ. Тухайлбал, өнгөрөгч оны хоёрдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаагийн гүүрэн дээр “Автобус-3” компанийн жолооч дөрвөн настай хүүхэд дайрч, амь насыг нь хөнөөсөн аймшигтай хэрэг гарч байсан. Үүнийг жолоочийн хариуцлагагүй үйлдэл гэхээс яахав. Тасалбараа 500 төгрөг болгож болох ч, та бүхэн дээр өгүүлсэн зүйлээс өөрсдийгөө эргэж нэг хараарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ