Өмнөд Солонгос 1.5 тэрбум ам.долларыг 5G сүлжээ ашиглахад зориулжээ

5G сүлжээний эрин үе иржээ. Энэ нь жирийн интернэтийн хурдаас бараг 1000 дахин илүү хурдан байх болно гэсэн нь хүмүүсийн анхаарлыг ийнхүү ихээр татаж байгаа юм.
Өмнөд Солонгост 5G-ийн хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад хамаагүй илүү хэрэгцээ шаардлагатай байгаа бөгөөд саяхан тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлд Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл тус сүлжээг хөгжүүлэхэд зарцуулах тухайгаа дурджээ.
Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнээр 5G сүлжээний хэрэглээ илүү ихээр шаардагдаж байгаа. Анх 3G сүлжээг хэрэглэж байсан бол улаалаг утасны хүчин чадал үзүүлэлтүүд нь нэмэгдэхийн хэрээр интернэтийн хэрэглээ, хурд нь өсөх шаардлага тулгарсан.
1990-ээд оноос Өмнөд Солонгост интернэтийн хэрэглээ олон нийтэд тархаж эхэлсэн юм. Эхэн үедээ суурин интернэт болон 2G сүлжээг хэрэглэдэг байсан бол 2000 оноос 3G ашиглаж 2010 оноос 4G ашиглаж эхэлсэн. Харин одоо тэдний хэрэглээ 5G-д суурилахаар ажиллаж байна. 2020 он гэхэд энэ улсын газар нутгийн хаанаас ч өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
Европын холбооны улсууд 5G сүлжээг 2020 он гэхэд иргэдэд хүргэхийн тулд 160 сая ам.доллар төлөвлөөд байгаа нь Өмнөд Солонгосын төсөвлөсөн мөнгөний дэргэд өчүүхэн гэж хэлэхүйц байгаа нь анхаарал татаж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад интернэтийн хэрэглээ хамгийн өндөртэй улсаар Өмнөд Солонгос улс тодорсон. Тус улсын нийт хүн амын интернэтийн идэвхтэй хэрэглээний 97 хувийг 18-24 насныхан эзэлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ