Facebook-ээс дэлхийн 17 дахь эмэгтэй тэрбумтан тодорлоо

"Facebook Inc" компанийн үүсгэн байгуулагчдын нэг хатагтай Шерил Сэндберг дэлхийн тэргүүн баячуудын тоог нэгээрнэмлээ.

Түүнчлэн тэрээр залуу тэрбумтнуудын тоонд нэгдэж байгаа гэдгийг Блүүмберг онцолжээ. Тэрээр хувийн дансандаа 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө төвлрүүлж чадсанаараа дэлхийн тэрбумтнуудын тоонд багтаж байгаа юм.
Хүчирхэг бизнесмэн бүсгүй ачаар тухайн компани 720 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдүүлсэн байна. Дэлхий дээр 200 орчим тэрбумтан байдаг бөгөөд тэдгээрийн ердөө 17 нь л эмэгтэй байдаг аж.
Шерил Сэндберг 2008 оноос "Facebook Inc"-д ажиллаж байгаа. Үүнээс өмнө тэрээр "Google"-д ажиллаж байсан юм. Мөн Билл Клинтоны засгийн газрын үед Сангийн яамны нарийн бичгийн албыг хашиж байв.

Форбес сэтгүүлээс нэрлэсэн хамгийн хүчирхэг таван бизнесмэн бүсгүйчүүдийн тоонд ордог тэрээр мөн 2012 оны хаамгийн өндөр хэрэглээтэй бүсгүйн гуравдугаарт бичигдсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ