Дэлхийн мисс Приянка Чопра дөрөв дэх цомгоо гаргахаар боллоо

2000 оны Дэлхийн мисс тэмцээний ялагч Приянка Чопра нь 1982 онд төрсөн. Мисс Приянка Чопра жүжигчин, дуучин, загвар өмсөгч, тамирчин, дууны шүлэг бичдэгээс гадна буяны үйлстэн, хүүхдийн эрх, охидын боловсролын төлөө тэмцдэг нийгмийн зүтгэлтэн UNICEF-ийн сайн санааны элч юм.Чопра хөгжмийн салбарт хоёр жилийн өмнөөс хүчээ сорих болсон. Анхны цомог "In My City" нь эхний долоо хоногтоо 130 мянган хувь борлогдож амжилттай эхэлсэн бөгөөд түүний дуунууд энэтхэгийн поп чартыг олон хоногийн турш тэргүүлж, тухайн оныхоо хөгжмийн олон номинацид ялж байжээ. Тэрээр дөрөв дэхь цомог болох “I can"t make you love me" синглээ гаргахаар зэхэж байна.
Энэтхэгийн кино урлагт тэрээр аваагүй шагнал байхгүй. 2000-2010 оны Топ-10 кино жүжигчний нэг.Приянка Чопра бизнесийн салбарт өөрийн гэсэн кино болоод хөгжмийн студитэй. үүнээс гадна Pepsi, Nokia, Garnier, Nestlé,Hero Honda зэрэг том компанийн рекламд тоглодог бөгөөд Lux савангын нүүр царай болсноор нь та бүхэн сайн мэднэ. 










3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ