Оросыг зорих цагаачдын тоо өсчээ

Сирид иргэний дайнаас үүдээд одоогийн байдлаар 1.5 сая хүн өөрулсууд руу дүрвэн гарчээ. Харин сүүлийн үед Сирээс Оросыг зорих дүрвэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай болоод байна. Сири улсын нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байгаагийн улмаас Оросын газар нутагт орогнох хүсэлт гаргасан сири иргэдийн тоо өссөн гэж ОХУ-ын цагаачлалын алба мэдэгдэв.
Өнгөрсөн онд Оросын цагаачлалын албанд Сирийн 1000 иргэн хандсан бөгөөд тэдгээрийн зөвхөн 478-д нь түр хугацааны орогнох эрх олгожээ. Харин орогнох эрх олж авч чадаагүй иргэд буцаж Турк, Ливан, Йордан зэрэг улсуудад цагаачилсан байна.
2013 оны аравдугаар сарын 16-ны байдлаар Дамаск мужийн христийн шашинт 50 мянган иргэн ОХУ-ын харьяалалд орохыг хүссэн өргөдлөө өгсөн байна. Өдөр ОХУ-ыг зорих цагаачдын тоо 100-150 хүрч байгаа тухай ВВС агентлаг мэлээлжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ