Гоо сайхны эмнэлэг эрүүний ясаар үзүүлбэр хийжээ

Сөүл хотын Кангнам дүүрэгт байх нэгэн нэр хүндтэй гоо сайхны эмнэлэг өчигдрөөс эхлэн эмнэлэгийнхээ 1 давхарт 60 см өндөр шилэн хайрцаганд хүний эрүүний яснаас зүсч авсан хэсгүүдийг дүүртэл хийн үзүүлбэр болгон тавьжээ.

Энэ нь тус эмнэлгээр үйлчлүүлэн эрүүгээ багасгах мэс засал амжилттай хийлгэсэн хэр олон хүн байсныг үзүүлсэн сурталчилгаа байсан боловч өнөөдөр уг үзүүлбэрийг Солонгосын Эрүүл Мэндийн яамнаас хураан авлаа.

Аливаа мэс заслын дараа өвчтөнөөс гарсан эд эрхтэн бусад зүйлсийг журмын дагуу тусгай хог хаягдал болгон устгалд оруулдаг боловч дээрх гоо сайхны эмнэлэг уг хуулийг зөрчин өвчтөнийхөө эрүүнээс авсан хэсэг ясыг авч үлдэн үзвэр болгон ашигласан байсан хэргээр шүүхэд өгсөн байна.

Хэрвээ уг эмнэлэг буруутай нь тогтоогдвол эмнэлэгийн дарга 2 жил хүртэл хоригдох ял, 10 сая хүртэлх воноор торгуулах юм байна.

WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ