Францын ерөнхийлөгч эхнэрээсээ салснаа мэдэгдлээ

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд эхнэрээсээ албан ёсоор салж, хамтын амьдралдаа цэг тавьсан тухайгаа өчигдөр мэдэгджээ. Тэд тусдаа амьдарч байгаа бөгөөд энэбайдлаараа нэлээн ихудсан болохоо ч хэлсэн байна.
Франсуа Олландын нууц амрагтай гэх мэдээлэл энэ сарын эхээр дэлхий нийтэд цацагдаж нэлээдшуугиан тарьсан. Тэрээр Францын нэрт жүжигчин Жули Гайеттай амрагын холбоотой нь илчлэглсэн. Нэр муутай гэгдэж байсан ерөнхийлөгчийн хувьд энэ нь улам ч байдлыг хэцүүхэн болгож орхисон юм.
Энэхүү цочирдом мэдээг сонссон тэргүүн хатагтай эмнэлэгт хүртэл хэвтсэн. Харин тэрээрсаяхан өөрийн твиттэр хуудсандаа “ Хамгийн хүндхэн үетэй нүүр тулгарч байна” хэмээнжиргэжээ. Гэсэн ч одоо тэрээрсайн дурын ажлаар Энэтхэг улсад ажиллаж байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ