С.Зоригийн хэргийн нотлох баримтууд хуучирчээ


Ардчиллын алтан хараацай С.Зориг бусдын гарт онц хэрцгий аргаар амиа алдаад 16 дахь жилтэйгээ золгов. Өнөөдрийг хүртэл энэ хэргийн эзэн холбогдогч илэрсэнгүй. Монголын төр болоод хууль хяналтынхан илрүүлэх ч хүсэл сонирхол байхгүй бололтой. Амьд гэрчтэй хэрнээ аллагын эзэд илрэхгүй байгаа нь анхнаасаа улс төрийн зорилготой хэрэг гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Анх хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа ч энэ хэрэг эцэстээ мартагдах тийшээ хандаж, сонгууль болох үеэр л цочроо авсан мэт “С.Зориг агсаны үхлээр шоу хийж байна” гэж шүүмжлэх иргэд ч байдаг.
Улсын Ерөнхий прокурор УМБГ-тай хамтран Ажлын хэсэг байгуулан хэргийг илрүүлэхийн тулд мөрдөж шалгаж л байгаа. Зарим нэг нотлох баримтыг гадаадад шинжлүүлэхээр явуулсан гэх мэдээллээс өөр ямар ч мэдээлэл байхгүй энэ хэргийн талаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Энэ хэргийг илрүүлэхэд маш хүнд байна. Хавтаст хэрэгт авагдсан зарим материал алга болсон. Тухайн үед гэрч болсон хүмүүс одоо ярьсан зүйлээ мартсан, санахгүй байна. Нотлох баримт олдохгүй, хуучирсан хэрэг болоод байна. Гэхдээ олон эргэлзээг ч тайлсан. Мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж ярьжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ