Украин, Тайландын бослогууд дийлдэхгүй нь

-Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд байсан зарим гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна-

Итгэл хүлээлгэсэн “Женев II” уулзалт эхэллээ

Сирийн иргэний дайны асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх зорилготой“Женев II” уулзалт лхагва гаригт Швейцарийн Монтрё хотод эхэллээ. “Женев II” уулзалтын зорилгод Сирийн сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулах, хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй нэвтрүүлэх зэрэг асуудлууд багтаж байгаа юм. Уулзалтын эхний өдөр Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон сөрөг хүчний “Үндэсний эвсэл”-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн боловч нүүр тулж уулзаагүй юм. Тэд шууд харилцахаас татгалзаж, НҮБ-ын эвлэрүүлэн зуучлагч Лахдар Брахимиар дамжуулан харилцаж байгаа гэнэ.

Хэлэлцээрт Сирийн сөрөг хүчний тавьж буй гол шаардлага бол Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгах бөгөөд үүнийг АНУ тэргүүтэй зарим орон дэмжиж буй юм. Харин Сирийн Засгийн газрын зүгээс Башар аль-Ассадыг суудлаас буулгах яриаг эрс эсэргүүцэж, ирэх сонгуульд улиран нэр дэвшихийг мэдэгджээ.

Тайландын бослого хүчирхийллийн шинжтэй болж байна

Тайландад болж буй бослого мөргөлдөөний улмаас тус улсын нийслэл болон зарим томоохон хотуудад онц байдал зарлажээ. Онц байдал хамгийн багадаа 60 хоног үргэлжилнэ хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Нийслэл Бангкок хотноо өнгөрсөн баасан гаригт жагсаал цуглаан хийж буй иргэдийн дунд тэсрэх бөмбөг бүхий халдлага гарсны дараа Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар онц байдал тогтоох шийдвэр гаргасан байна.

Ийнхүү урт хугацаанд онц байдал зарласан нь удахгүй болох сонгуулийн үеэр гарч болзошгүй бослогыг хяналтанд байлгаж үймээн гарч, хүний амь эрсдэхээс сэргийлнэ хэмээн үзэж байна. Харин сөрөг хүчний босогчдын зүгээс Засгийн газрыг тэдний эсрэг цэрэг, цагдаагийн хүч хэрэглэхээр санаархаж байна хэмээн буруутгаж байгаа юм. Хоёрдугаар сард болох парламентын сонгууль тайван, шударга болно гэх найдвар багахан байгаа хэмээн босогчид хэлж байна.

Украин хяналтаас гарлаа

ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров хэлэхдээ “Украин улсын бослого мөргөлдөөн хяналтаас гарлаа” хэмээн анхааруулав.

Европын холбоонд нэгдэхийг хүссэн иргэд Засгийн газрынхааа эсрэг бослого үймээн дэгдээж нийслэл Киев хотод эмх замбараагүй байдал газар аваад байна. Хэд хоногийн өмнөөс бослого мөргөлдөөн дахин идэвхжиж эхэлсэн бөгөөд өмнөхөөсөө ч илүү зэрлэг, балмад үйлдлүүд удаа дараа гарах болжээ.

Босогчид цагдаа нар руу бензинтэй сав шидэж, галдан шатааж, замуудыг хааж байна. Тэдний уур хилэгнэлийг улам хүргэж байгаа нэг шалтгаан бол саяхан батлагдсан жагсаал цуглааны тухай хууль байсан юм. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхийг нь боомилсон хууль болсон хэмээн иргэд дургүйцэж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн энэхүү бослого тэмцэл үргэлжилж байгаа бөгөөд энэ нь улс төрийн тогтворгүй байдал болон эдийн засгийн сул дорой байдлыг улам идэвхжүүлж байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч Виктор Янукович иргэдтэй ярилцахад бэлэн гэсэн ч хараахан уулзаж ярилцалгүй байгаа нь байдлыг улам дордуулав.

АНУ-д хүйтнээс болж онц байдал зарлалаа

АНУ-ын зүүн хойд хэсэгт цаг агаарын байдал улам хүндэрч гурван муж улсад онцгой байдал зарлав.Эдгээр мужуудад Нью-Йорк, Нью-Жерси, Делавер мужууд орж байгаа юм.

Тэдгээр мужуудын оршин суурчид болон түр саатсан хүмүүсийг онцгой байдлыг цуцалтал замд гарахгүй байхыг мөн ажлаасаа эртгэртээ харихыгзөвлөж байгаа ажээ. Цастай, салхитай цаг агаар АНУ-ын зүүн эргийн 1600 км орчим зурваст тогтжээ.

Гамшгийн улмаас олон нислэг хойшлогдоод байгаа түүнчлэн галт тэрэгний хөдөлгөөнийг ч мөнхаагаад байгаа юм. Хурдны замуудыг хаахыг зөвлөсөн бөгөөд нэгхэсэгтээ шуурга намжтал олон нийтийг хамарсан үйлажиллагаа зохиохгүй байхыг сануулж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ