Малайзид биеэ үнэлдэг долоон эмэгтэйг цагдаа нар хараандаа авав

Манай улсын охид, бүсгүйчүүд Малайз Улсад ажиллаж, амьдарч байгаа нэрийдлээр хар тамхи хэрэглэх, хялбар аргаар мөнгө олохын тулд шөнийн цэнгээний газар биеэ үнэлж байгаад улмаар гэмт хэргийн золиос болох, цаашлаад амь насаа алдах тохиолдлууд мэр сэр гарч байгаа.

Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын иргэн 25 настай эмэгтэй Э нь бусдад дарамтлуулсны улмаас Малайзын улсын нэгэн тосгонд амиа алдсан хэрэг гарч, нийгмийг цочроож, иргэдийг айдаст автуулсан билээ.

Талийгаачтай хамт шөнийн цэнгээний газарт ажиллаж, биеэ үнэлж байсан долоон эмэгтэйг Монголын цагдаа нар хараандаа авч шалгаж эхэлсэн байна. Тэдний хувьд монгол нэрээ гадаад нэрээр сольж бусдын дарамт дор болж бүтэхгүй зүйл хийж байгааг тус улсын хууль хяналтынхан олж тогтоосон гэх яриа ч байгаа.

Тиймээс сургуульд сурч байгаа нэрээр биеэ үнэлж байгаа дээрх охидуудыг эх оронд нь авчирч, ар гэрийнхэн, ээж аавд нь хүлээлгэж өгөхийг Малайз дахь Монголын залуучдын холбооноос хүсч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ