Хамгийн анхны онлайн казино нээгдлээ

АНУ-ын Невада мужид хамгийн анхны онлайн казино нээгдэж байна. Ингэснээр Невадагийн иргэд интернэтийн орчинд зугаацаж, жинхэнэ мөнгөөр тоглох боломжтой болж байгаа юм.

Энэ мужид өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн онлайнаар покер тоглох нь хуулиар зөвшөөрөгдсөн. Түүний дараагаар Нью-Жерси, Делавер зэрэг хэд хэдэн муж энэ хуулийг дагасан билээ.

Онлайнаар бооцоот тоглоом тоглохын тулд UltimatePoker.сom сайтад бүртгүүлж сар бүрээр лицензээ сунгуулж тоглох юм байна.

Энэ нь бодитоор их хэмжээний мөнгө төлж тоглохоос хамаагүй зардал багатайн дээр хүмүүс эндээс үнэхээр мөнгө олох боломжтой хэмээн мэргэжлийн хүмүүс хэлжээ.

Өмнө нь хүмүүс интернэтийн орчинд бооцоот тоглоом тоглохдоо ямар ч хяналтгүй байсан бөгөөд мөн л их хэмжээгээр мөнгөө алддаг байсан. Сүүлд гаргасан судалгаагаар өнгөрсөн онд гэхэд 10 сая америкчууд интернэтээр бооцоот тоглоом тоглож их хэмжээгээр мөнгөө алдаж байсан нь нотлогджээ.

Харин Невада мужийн энэхүү онлайн казинод тоглогч нь 21 нас хүрсэн тус мужийн иргэн байх ёстой гэсэн шаардалга тавьжээ. Онлайн казино одоогоос 20 жилийн өмнө хамгийн анх нээгдэж байсан ажээ.

Х.Төгөл

#000000;">

СЭТГЭГДЭЛ БИЧИХ