Эдвард Сноуден: ҮАБА томоохон компаниудыг тагнадаг

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны ажилтан асан Эдвард Сноуден удаах баримтаа дэлгэж дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж байна.
Түүний саяхан дэлгэсэн баримтад Үндэсний аюулгүй байдлын алба дэлхийн томоохон компаниудыг тагнадаг тухай мэдээлэл байлаа. Америкийн тал Германы үйлдвэрийн эздийг тандаж, туршдаг байсан ажээ. Үндэсний аюулгүй байдлын алба Америкийн фирмүүдтэй өрсөлдөгч Германы том компаниудыг тандаж, туршдаг байсан тухай хэд хэдэн баримт дэлгэсэн юм. Харин энэ тухайд Үндэсний аюулгүй байдлын албанаас "Нөлөө бүхий байгууллагуудын мэдээллийг цуглуулах нь улс орны хүсэл сонирхолд хамаарах болохоос үндэсний аюулгүй байдалтай холбогдохгүй" хэмээж байгаа ч тагнан турших ажил хийсэн нь илэрснээр тус байгууллагын нэр хүнд дахин уналаа.
Үүнээс Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнадаг тухай мэдээлэл том дуулиан дэгдээж, хоёр орны харилцаанд тааруухан байдал үүсгээд байсан.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ