Босогчид: Цахилгаан станцуудыг дэлбэлэхэд бэлэн

Украины бослого улам даамжирч усан цахилгаан станц болон атомын үйлдвэрүүдийн бүсэд дэлбэрэлт болох аюул нүүрлэж байгаа тухай тус улсын Аюулгүй байдлын алба мэдээллээ.

Бослого үймээн хяналтаас гарч байгаатай зэрэгцэн усан цахилгаан станц болон атомын эрчим хүчний обьектуудад дэлбэрэлт болох аюул нүүрлэжээ. Хэрэв дэлбэрэлт гарвал Украин болон хөрш зэргэлдээх улсуудад маш их хэмжээний ноцтой хор хохирол учрах нь дамжиггүй.

Энэ сарын хоёр дахь долоо хоногоос эхлэн ард түмний ээлжит эсэргүүцлийн жагсаал ширүүсэж, сөрөг хүчнийхэн Киевийн төв талбайд хууль сахиулагчидтай мөргөлдөж байна. Байдал хүндэрсний улмаас энэ сарын маргааш Украины парламентын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар зарласан бөгөөд энэ хурлаар Украиныг хямралаас гаргах шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ