ОХУ: Олимпийн наадмын аюулгүй байдлыг бүрэн хангасан

ОХУ-ын Хар далайн эрэг дэх Сочи хотод өвлийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Олимпийн наадамтай холбоотой элдэв цуурхлууд тараад байсны нэг нь амиа золиослогчдын халдлага гарна хэмээж байгаа. Тэгвэл ч халдлага гарахгүй хэмээн ОХУ-ын албаныхан албан ёсоор мэдээллэв.
Олимпийн наадмын үеэр Афганистан, Иракт гар хийцийн дэлбэрэх бөмбөгийн эсрэг хэрэглэж байсан технологио аюулгүй байдлыг сахиулахад ашиглахыг Америкийн арми Оросын эрх баригчдад санал болгосон байна. Түүнчлэн АНУ-ын талаас Сочид аюулгүй байдлыг сахиулахад туслах болохоо мэдэгджээ.
Өвлийн олимпийн үзэгчид, оролцогчдын аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа АНУ нэг бус удаа илэрхийлж хэрэв аюул занал болох юм бол тамирчдаа хэрхэн хамгаалах талаараа ч мөн сургуулилт хийсэн билээ.
Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эрх баригчид Хар далайд цэргийн хоёр хөлөг онгоцоо байрлуулаад байгаа.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ