“Аngry birds” тоглоомыг таныг тагнахын тулд ашиглаж байжээ

Финландын компьютер тоглоом хөгжүүлэгч “Rovio Entertainment” компанийн бүтээгдэхүүн “Аngry birds” тоглоомыг АНУ-ыг Тагнуулын байгууллага, Их Британийн Тагнуулын байгууллагууд өөрсдийн ажилдаа ашиглаж байжээ.
Энэ тухай АНУ-ын Тагнуулын байгууллагын агентлагийн экс ажилтан, IT инженер Эдуард Сноудены “The New York Times”, “Guardian” болон “Pro Publica” хэвлэлүүдэд илгээсэн баримтуудад өгүүлсэн байна.
AFP-ийн мэдээлснээр “Аngry birds” тоглоомыг гар утас, таблетдаа татаж суулгасан иргэдийн нэр, нас, хүйс, хаана ажилладаг, хаана амьдардаг гэх мэт мэдээллийг тагнуулынхан ухаалаг тоглоомын Application-аар дамжуулан олж авдаг байсан аж.
Мөн тагнуулын байгууллагууд “Facebook”, “Flickr”, “Twitter” болон “LinkedIn” гэх мэт нийгмийн сүлжээний сайтуудыг ашиглан хэрэглэгчийн холбогдох хаяг, гар утасны бүртгэлийн жагсаалт, найзууд гэх мэт мэдээллийг программын тусламжтайгаар авдаг байжээ. Эдуард Сноудены илгээсэн баримтуудад өгүүлснээр тагнуулынхан “Google Maps”-аар дамжуулагч хэрэглэгчдийн байрлалыг олж мэддэг гэнэ.
Т.ТОМБАНДИ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ