Нэн ховор төрлийн хөх алмаз олдлоо

Өмнөд Африкийн Кулинаны уурхайгаас маш ховор төрлийн хөх алмааз олджээ. Петра Даймондс компанийн мэдэгдсэнээр 29.6 каратын алмаз гэнэ.
Кулинаны уурхайгаас өмнө нь ч хэд хэдэн удаа маш ховор төрлийн алмаз эрдэнэ олдож байсан.
Энэ компаний гүйцэтгэх захирал Иохан Диппенаарын хэлснээр шинээр олсон чулууны овор хэмжээ нь чухал биш, хамгийн гол нь маш ховор төрлийн цэнхэр алмаз гэдэгт гол учир байгаа юм.
Үүнтэй адил болон том хэмжээтэй алмазууд дэлхийн олон хэсгээс олддог. Бүр 100 караттай, 500 караттай цагаан алмаз олдож байсан удаатай. Харин өнгийн чулуунуудын хувьд өөр бөгөөд үүн шиг ховор төрлийн хөх алмаз маш их үнэтэй байдаг ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ