Шинжаан Уйгарт Хятад цагдаа нар дахин хүнийг 13 хороожээ

БНХАУ-ын баруун бүсийн Шинжаан Уйгарт зэвсэгт этгээдүүд болон цагдаагийнхан мөргөлдөж 13 хүн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Амиа алдсан хүмүүсийн долоо нь цагдаагийнханд буудуулж амь насаа алдсан бол бусад зургаан хүн гудамжинд болсон дэлбэрэлтэд өртөж амь үрэгджээ. Шинжаан Уйгарын цөөнхийн бүлэглэл уг халдлагыг үйлдсэн байх магадлалтай ч хараахан тодорхой болоогүй байна. Учир нь тус бүс нутгаас гарч буй мэдээллүүд, Засгийн газрын хатуу хяналтын дор гарч байгаа аж. Энэ он гарснаас хойш Шинжаанд зүй бусаар 27 хүн амиа алдсан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ