Европын орнууд Сочи явах иргэдээ халдлагаас сэрэмжлэхийг анхааруулжээ

Европын зарим орны гадаад хэргийн яамдууд Сочид болох олимпийн тоглолтыг үзэхээр явах иргэддээ анхааруулга хүргүүлжээ.
Нэн түрүүнд алан хядагчдын зүгээс аюул учруулж болзошгүйг анхааруулжээ. Ингэхдээ “Оросын аль ч нутаг дэвсгэрт халдлага гарч болзошгүй” тиймээс сонор сэрэмтэй байж, аюул осол гарсан тохиолдолд элчин сайдын яамтайгаа хурдан холбогдох аргуудыг мөн зааж өгчээ.

Анхааруулгуудын нэгд Хойд Кавказад хүн хулгайлах явдал газар авсныг онцгойлон анхааруулав. Тиймээс Чечень, Ингушети, Дагестан мэтийн бүгд найрамдах улсууд руу зорчихгүй байсан нь дээр гэжээ. Түүнээс гадна хувийн үзэл бодлоо илэрхийлэхдээ болгоомжтой байхыг ч анхааруулав.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ