“Харанга”-ын Лхагваад зориулсан нандин бэлэг

Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравыг хүүхэд насандаа хийдэд шавилан сууж байсан гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэрбээр тэр үед сурсан эрдмээ ашиглан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнд нэгэн тун ч нандин бэлэг бэлтгэжээ.


Өөрөөр хэлбэл, тэрбээр урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхны хөргийг зурж, эрхэм дуучинд бэлэглэсэн байна. Тэрбээр энэхүү зургийнхаа буланд хуучин монгол бичгээр

“Орь залуу насанд минь


Онгодын гэгээн хийморь хайрласан


Охин тэнгэр, гэтэлгэгчээ ашид мөнхөлмэй” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ