Зэвсгийн наймаачин монгол гурван жилийн ял сонслоо

ОХУ-ын Алтайн БНУ-ын шүүхээс энэ сарын 27-нд Монгол Улсын иргэн Ботахара Харажан болон түүний хамсаатан Тувагийн иргэн Балды М.О.Х- нарын хэргийг хянан хэлэлцлээ. Тэднийг ОХУ-ын нутаг дэвсгэрт онц ноцтой гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, хил давуулан хориотой наймаа хийсэн хэрэгт буруутгасан юм.

Ботахара Харажан нь 2012 онд ОХУ-ын хоёр иргэний хамт гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэг байгуулан, буу зэвсэг, сум хэрэгсэл хууль бусаар олж аван, зарж борлуулж, Монгол руу хил давуулан худалдаж байгаад баригдсан. Тэдний нэг хамсаатан нь мөрдөн байцаалттай хамтран ажиллахаар болсон тул хэргийг нь тусад нь авч хэлэлцэх болсон байна.

ОХУ-ын Алтайн БНУ-ын Шүүхээс Монгол Улсын иргэн Ботахара Харажаныг чанга дэглэмтэйхорих ангид 3 жил, Балды М.О.Х-гчанга дэглэмтэйхорих ангид 4 жил хорих ялаар шийтгэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ