Э.Агиймаагийн дуу “хит боллоо”

“Энэ хит мөн үү” хэмээх нэвтрүүлгийн хүрээнд хөгжмийн зохиолч, дуучид өөрсдийн дууг зохиож уралдсан байна. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн ялагчид тодорчээ.

Тодруулбал, хөгжмийн зохиолч Д.Баттөр, дуучин Э.Агиймаа нарын хамтран бүтээсэн “Чамаас би холдмооргүй байна” хэмээх дуу дээрх нэвтрүүлгийн ялагч болсон байна. Онлайнаар санал асуулга явуулж, үзэгчдийн саналаар ялагчийг тодруулсан бөгөөд дуучин Э.Агиймаагийн дулсан энэхүү дуу үзэгчдийн сэтгэлд нэлээд хүрсэн гэнэ шүү.

Дашрамд сонирхуулахад, шилдэг гурван дуугаар хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, дуучин Хишигжаргал, хөгжмийн зохиолч Д.Чулуун дуучин Должин нарын бүтээлүүд шалгарчээ.

Ямартай ч нэвтрүүлгээр дамжуулан хит болсон дээрх дуунууд ард түмний сонорт хадагалагдан үлдэх жинхэнэ хит байх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ