Ах, дүү Царнаев АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр дэлбэлэлт үйлдэх гэж байжээ

Бостоны марафон гүйлтийн үеэр террорын ажиллагаа үйлдсэн гэж сэжиглэгдэж буй  ах, дүү Царнаев долоодугаар сарын 4-нд тэмдэглэдэг  АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр дэдбэлэлт үйлдэхээр уг нь төлөвлөж байжээ. Телевизийн Эн-би-си компани пүрэв гарагт ингэж мэдээлсэн байна.

Тус компанийн дурдсанаар, ах, дүү хоёр тооцоолж байснаас эрт бөмбөг хийж чадсанаар террорын ажиллагааг дөрөвдүгээр сарын 15-нд  болгож наашлуулахаар шийдвэрлэжээ

Террорын ажиллагаа үйлдсэнээс хойш хэдэн өдрийн дараа цагдаа нартай буудалцах үеэр Тамерлан алагдаж, Жохар шархадаж, баривчлагдсан юм. Одоо тэр  Бостон хотоос холгүй шоронгийн эмнэлгийн Девенс төвд  ганц хүний өрөөнд байнгын хяналтад хоригдож байгаа ажээ.

Олон хүний амь насанд халдсан хэргээр өнгөрсөн долоо хоногт Жохарыг  яллагдагчаар татсан бөгөөд одоо тэр цаазын  ял  юмуу бүх насаараа хоригдох ял сонсож мэдэх ажээ.

Дөрөвдүгээр сарын 19-нд алагдсан Тамерлан Царнаевын  цогцосыг түүний төрөл төрөгсдөд шилжүүлэн өгсөн байна. Массачусестс  муж улсын эрх баригчид пүрэв гарагт ингэж мэдэгджээ.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ