Янукович өршөөлийн хууль батлав

Украин улсад болж буй эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг ерөнхийлөгч Виктор Янукович баталжээ. Гэхдээ уг хууль нь эсэргүүцлийн жагсаалд оролцох явцдаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарагдахгүй гэнэ.

Өршөөлийн тухай хуулийн төслийг лхагва гаригт парламентын 450 гишүүний 232 нь тус хуулийг дэмжиж санал өгч ээлжит бус чуулганаар баталсан байна.
Гэхдээ жагсагчид бүслэн авсан засаг захиргааны бүх байрыг чөлөөлж, үймээн самуун дууссан хойно л Өршөөлийн хууль хүчин төгөлдөр болох гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ