ДЭМБ шувууны томуугийн H7N9 шинэ вирус гарч ирсэнд сэтгэл түгшиж байна

Хятадад их гарч байгаа шувууны томуугийн шинэ төрөл – H7N9 вирус дэлхийн хүн ардын эрүүл мэндэд аюул учруулж болох талаар сэтгэл түгшиж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) илэрхийлэв.
Томуугийн энэ вирус нь хүнд халдварласан нөхцөлд үхэлд хүргэх үзүүлэлтээрээ маш өндөр байх магадлалтай юм. Халдварын олон тохиолдолд тодорхой босон учир, энэ вирус дэлхийг хамарсан цар дэгдэлтэд хүргэж бүрнээ мэднэ.
Хятадад 125 хүн H7N9 томуугийн халдвар авч, тэднээс 24 нь нас бараад байна.
Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаас үзвэл, томуу шувуунаас хүн халдварладаг бөгөөд хэрвээ вирус өөрчлөгдсөн нөхцөлд хүнээс хүнд халдаж болох ажээ. Тэгвэл цар дэгдэлтээс зайлах аргагүй юм.
Өвчин нэлээд хүндрэлтэй үргэлжилдэг бөгөөд хүний дархлаа нь энэ төрлийн вирусийн эсрэг хэрэг дээрээ хүчин мөхөсдөнө гэдгийг тэмдэглэвэл зохино. Үүнтэй холбогдуулан ДЭМБ ийм аюулд хөнгөн хуумгай хандахгүй байхыг зөвлөж байна.
Халуунаар энэ аюултай вирусийг устгаж болно гэж мэргэжилтнүүд бас хэлж байна. Сандарч тэвдэхээс зайлсхийж, амьд шувуутай харьцахуй байж, шувууны махаар хоол хийхдээ болгоомжтой хандахыг тэд хүн амд уриалж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ