М.Содномпил сайд больё оо

УИХ-ын гишүүд өөр хүний өмнөөс кноп дарсан тухай гомдол байнга яригддаг.
Тэгвэл Эрчим хүчний сайд М.Содномпил хажуу дахь эзгүй суудлынхаа кнопыг дарж байгаад үйл дээрээ баригджээ.
Түүний энэ үйлдэл гэрэл зурагчны дуранд өртөж цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа юм.
Түүний энэ үйлдэлд дургүйцсэн хүмүүс “Содномпил сайд аа больё оо”, “Ингэж хууль баталдаг нь утгагүй. Монголын бүх хуулийг дахин хурууны хээгээр дахин өгөх хэрэгтэй”, “Арчаагүй юм бэ”, “Арай ч дээ” гэх зэргээр дургүйцлээ илэрхийлсэн байна лээ.
Ер нь сүүлийн үед гишүүд элдэв хэл аманд өртөж, энэ мэтээр гэрэл зурагчны дуранд өртөх нь ихэссэн.
Өнгөрсөн онд З.Баянсэлэнгэ гишүүн чуулганы танхимд“Candy crush” гэх тоглоом тоглож байгаад гэрэл зурагт өртсөн.
Тэгвэл энэ удаа Эрчим хүчний сайд өөр хүний кноп дарж суугаад баригдсан нь энэ юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ