Йинглак Чинаватра дахин сонгогдож иргэд бухимдаж байна

Тайланд улс даяар өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Ерөнхий сайд Йинглак Чинаватраг огцруулахаар жагсагчид бослого үймээн дэгдээсний эцэст өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин сонгууль боллоо.

Орон даяар явагдсан дахин сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Йинглак Чинаватра ялалт байгуулсан тухай сонгуулийн хорооноос өчигдөр мэдэгджээ. Санал хураалтын дүн гарсны дараа жагсагчид гол гурван дүүргийг бүсэлж, замдаа тааралдсан бүхнийг галдан шатааж дахин бослого үймээн эхэлсэн. Сөрөг хүчний тэргүүн сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, дахин эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхээ мэдэгдсэн байна. Нийт ард иргэдийн 89 хувь нь сонгуульд оролцсон бөгөөд үүний эцсийн дүнд ерөнхий сайд дахин сонгогдсон нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсэн юм.

Бангкок хотноо эмх замбараагүй байдлыг хязгаарлахын тулд Тайландад 130 мянга гаруй цэрэг цагдаа хамгаалалтад гараад байгаа аж. Үүнээс өмнө гурван сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас таван хүн амиа алдаж олон хүн шархадсан. Энэхүү үйл явдлаас болж Тайландад 60 хоногийн онц байдал тогтоогоод байгаа ч дахин байдал хурцдах шинжтэй болж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ