Өсвөрийн сүмочид Японыг байлдан дагуулав

Цагаан сарын шинийн 3 буюу хоёрдугаар сарын 2-нд Японы Токио хотноо болсон мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сүмочдын “Хакүхо цом” уламжлалт тэмцээнд монгол хөвгүүд маань урамтай сайхан оролцжээ.

Багаараа мөнгөн медаль хүртэж, Э.Баяржавхлан хүрэл медаль, Д.Ариунбаатар Дайчин барилдааны шагнал гардсан байна. Бөхчүүдийг мэргэжлийн сүмод барилдаж байсан Китакасүга М.Цолмонбаяр дасгалжуулжээ.


Тэмцээнд Монгол, Япон, БНСУ, Хятадын 500 гаруй өсвөр бөх өрсөлдсөн агаад манай тамирчид өнгөрсөн жилийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ