Д.ЛУВСАНШАРАВ: Сарантуяа “Нүгэл буян” киноны дууг дуулсан л гэсэн, надаас л лав зөвшөөрөл аваагүй л юм даг

Энэ хүний тухай ярихад магад миний үгс бас ухаан дутаж мэдэх.
Монголын хөгжмийн хаан суудалд нэгэнтээ тухалсанагуу хүнтэй зэрэгцэн суугаад хэсэгхэн хугацаанд хөөрөлдөхөд урлагийн тэр тусмаа монголын хөгжмийн бүтэн зууны түүхээр аялах мэт болох.
Энэ хүнд Зууны манлай хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, профессоргээд Давгын Лувсаншарав гэдэг эцэг эхээс хүртээсэн нэрнийхээ өмнө дуудагдах гуншин олон.
Тэртээ тэргүй Лувсаншаравын гэж өмчлөгдөх олон сайхан уран бүтээлийгүе үеийн хүмүүс мэдэх болохоор өөрийг үл нуршин Монголын хөгжмийн урлагийн төлөө бүхий л амьдрал, залуу нас, цаг хугацаагаа зориулсан түүний яриаг хүргэе.
- Би саяхан таныг facebook-т байхыг харлаа. Тэгээд таныг интернэтэд суудаг юм болов уу гэж бодлоо?
- За мэдэхгүй ээ. Хүүхдүүд л мэдэх байх. Би тэр интернэт сонирхдоггүй. Хараа муутай болохоор тиймэрхүү юм надад хэрэггүй. Залуудаа фото аппарат л эзэгнэж явсан.
- Таны цуврал номууд гарсан юм уу?
- Ойрын жилүүдэд бүх дууны түүврээ гаргасан. Миний тухай бичсэн ном ч гарсан. Хүүхдэд зориулсан 5 дууны түүвэр гаргасан байгаа юм. Гоцлол дууны түүвэр гээд энэ мэтээр таван дууны түүвэр гарсан байгаа юм.
Нэг түүвэрт 60 дуу байна. Хуучин бүтээлүүдээ эмхэлсэн. Улсын архивт, академи, номын сангуудад авдаг л даа эднийг чинь, хадгалах гээд. Хойш хойшдоо миний ч юм биш улсын хөрөнгө л болж хувирна шүү дээ. Үүн дээрээ өөрөө сууна ш дээ. Залуу зандан цагт зүгээр л бичээд хаялчихсан. Үүнд бас уран бүтээлээс өөрцгүй их ажил орно шүү дээ.
"Хэрлэнгийн эгшиг" гэсэн цомог гаргасан. Би өөрөө Хэнтий аймгийн Хэрлэнгийн эрэгт л өсч торнисон хүүхэд. Өөр тийм юм байхгүй ээ. Арван хэдэн дуутай. Ахмад дуучид л дуулсан цомог. Хүн хард бэлэглээд дууссан л даа.
-Жаран жил дуудагдсан дуунаас нэр цохвол?
-Байлгүй яахав. 1948 онд зохиогдсон “Хурдан зээрд”, “Сайхан хангайн буга”, “Ширүүн борооны өмнөхөн”, 1950-иад онд зохиогдсон “Би чамд хайртай”, “Таван тэс” гээд их олон дуу байна. “Маамуу нааш ир” дууг дуулж басан хүн өнөөдөр 40 нас гарчихсан явж байна. Тэр жаран жил дуулагдсан дууны үг ая төгс болж чадсан болохоор үе үеийн хүмүүсийн бодол санаанаас арчигдахгүй үлдэж чадсан гэж би боддог юм.
Гэхдээ тухайн зохиогч уран бүтээлийн гоо сайхныг хэр зэрэг үнэлдэг юм бэ гэдгээ уран бүтээлдээ шингээгээд өгчихсөн байдаг болохоор дууг таних их амархан л даа. Тэр дууны хэр урт настайгаас сэтгэлээс гарсан уу, үгүй юу гэдэг нь чшууд харагддаг.
Түүнээс биш авъяас хөгшрөхгүй болохоор хэзээ ч сэтгэл байвал сайн уран бүтээл хийж ч болно шүү дээ.би ч гэсэн өөрийгө хөгшин гэж голохгүй шинэ уран бүтээл хийх гээд сууж л байна.
-Яг ямар төрлөөр уран бүтээл хийх гэж байгааг сонирхмоор санагдчихлаа?
-Одоо би дууны ая хийгээд өдөр шөнөгүй хөгжим дараад сууна гэхэд арай л ахадаж мэдэх болоод байна. Тиймээс нэг том уран бүтээл хийчихвэл гэсэн бодолтой сууж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ