Нялх хүүхэд уйлаад унтуулдаггүй айл

Худал, үнэн нь мэдэгдэхгүй элдэв чамин зүйлээр хорвоо тун баян ажээ. Баянхонгорын Гурванбулагийн уугуул Жаргал эл сонин тохиолдлыг ярьсан юм. Жараад оны эхэн үеийн хэрэг болохоор тухайн үедээ нэлээд далдхан шуугисан гэдэг юм. Аргагүй л дээ. Тэр цагт хаалттай нийгэм байсан болохоор тэр бүгдийг иргэдээсээ тас нууна шүү дээ. Тэр дундаа энэ буг чөтгөрийн асуудал бүр хориотой байсан нь мэдээж. Юун буг чөтгөр, юу яриад яваа юм бэ л гэнэ шүү дээ. Гэхдээ буг чөтгөр, хий үзэгдлийн талаар яриа гарахгүй байна гэж харин ёстой үгүй байсан бололтой. Яагаад гэвэл ямар нэгэн юм байгаад байгаа хэрэг л дээ. Огт оргүй юмны талаар хүмүүс ярихгүй нь ойлгомжтой. Олны үг ортой гэдэг нь ингэж ч гарсан байхыг үгүйсгэхгүй л дээ. Тэр үед хэл аманд орохгүйн тулд ийм юмыг их л итгэсэн нэгэндээ, эсхүл зөвхөн халуун ам бүл дотроо ярьдаг байжээ. Тэр үед Жаргал зургаадугаар ангийн бяцхан хүүхэд байжээ. Зуны амралт эхэлсэн тул хөдөөгийн хүүхдийн нэгэн адил гэр орныхондоо тусалж хонь, хурга эргүүлэхээр харьжээ. Хөдөөгийн хүүхдүүдийн ажил ямар барагдах биш. Зуны даалгавар энэ тэр гээд бас бус юм байх. Эрвээхэй, цэцэг хатаах, өвс ургамал түүх, зурам агнах, эвэр туурай түүх гээд яриавал өчнөөн юм буй. Цэцэг, эрвээхэйг ч яахав, босон суун, орон гаран хийчихнэ л дээ. Усанд явахын хооронд л барьж, түүгээд номын завсар хавчуулж орхидог билээ. Харин зурам агнах гэж ажил бий дээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ