Ж.Бушийг заналхийлэгч баривчлагдав

Америкийн Ерөнхийлөгч асан бага Жорж Бушийг алахаар заналхийлсэн зэвсэгт этгээдийг Нью-Йоркийн цагдаагийнхан баривчиллаа гэж CNNмэдээлсэн байна.
Бенжамин Смит хэмээх энэ эрийг Манхэттен орчимд машиндаа сууж байхад нь өнгөрсөн баасан гаригт баривчилжээ. Баривчлагдах үедээ буу, хоёр хайрцаг сум биедээ авч явсан Б.Смит “Би Ж.Бушт хүрэх л болно доо!” хэмээн хашгирсан гэнэ. Цагдаагийн мэдээнээс үзвэл Нью-Йоркийн оршин суугч Б.Смит охин Барбара Буштай нь танилцахын тулд Ерөнхийлөгч асан Ж.Бушийг хөнөөх санаатай байжээ.
Хүүгийнхээ хувцаснаас Ерөнхийлөгч асан Ж.Бушийг заналхийлсэн зурвас олсон эх нь цагдаад мэдэгдсэнээр Б.Смитийг саатуулсан байна. Тэрээр “Надад лууг дарах хэрэг байна. Тэр цагт Барбара Буш минийх болно. Америкыг ч Обамаг ч бас байхгүй болгоно” гэсэн зурвас бичиж, буугаа аван гэрээсээ гарч одсон байжээ.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ