Клаудиа Шиффер үрчлээгээ тоолдоггүй гэнэ

Энэ жил 43 настай супер модель Клаудиа Шиффер Британийн Marie Clair сэтгүүлийн 3-р сарын дугаарын хавтсыг чимэглэх гэж байна. Сүүлийн үед улаан хивсэн дээр үзэгдэхээ бараг больж, сурталчилгааны зураг авалтад ч оролцохгүй байгаа Клаудиа Шиффер овжин паппарацичдын дуранд ч тэр бүр өртөх нь ховорджээ.
Тиймээс 3-р сарын Marie Clair-ын хавтаснаас түүнийг олж харах сонирхолтой хүн олон байгаа нь ойлгомжтой. Энэ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Клаудиа ёстой л “алтан үеийн моделиуд” гэмээр Синди Кроуфорд, Ева Херцегова нартай харилцаатай байдгаа хүүрнэжээ. Тэд нэгэн үед хүчтэй өрсөлдөгчид байсан ч Клаудиа тэднийг нэг багийнхнаа гэж үздэг аж. Түүнээс гадна шаргал үст гоо бүсгүй хөгшрөлтийн талаархи бодлоо сэтгүүлчтэй хуваалцахдаа “Хөгшрөлтийг зүгээр л байгалийн жам хэмээн хүлээж авдаг. Тиймээс нүүрэн дээрх үрчлээгээ тоолж цагаа бардаггүй” гэсэн байна. К.Шиффер одоогоор үрчлээгээ татуулах гэж мэс заслын хутган дор хэвтэх бодолгүй байгаа ч “Хэзээ ч гэж хэзээд бүү хэлж бай” гэсэн үгийг мөн давтжээ. “Таны нас ахиж, нүүрэнд тань үрчлээ нэмэгдэнэ гэдэг байгалийн жам учраас үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, эрүүл мэндээ илүү их анхаарах хэрэгтэй. Хөгшрөлтийн тухай хэр их бодно тэр тусмаа л дэмий байдаг.” гэж Клаудиа ярьсан гэнэ.
Үргэлжлэлийг эндээс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ