А.Пугачёва хүүхдийн цэцэрлэг нээнэ

Гарри, Лиза хэмээх ихэр нялхас тэврээд удаагүй байгаа 64 настай Алла Пугачёва тэднийгээ хүмүүжүүлэхийн тулд өөрийн гэсэн цэцэрлэг нээхээр шийджээ.

Хоёр ихрээ асрах ажилд цаг заваа зориулахын тулд Оросын попын хатан хаан бараг концерт тавихгүй байгаа агаад томоохон зарим тоглолтонд дуулчихаад гэртээ байх болсон юм. Нэг хэсэг улстөрд эрчимтэйгээр оролцож байсан Алла одоо хүүхэд хүмүүжүүлэх хувийн туршлагадаа үндэслэн цэцэрлэг нээх гэж байна. “Би өөрийн гэсэн хүүхдийн цэцэрлэг, сургууль байгуулна. Цэцэрлэг нь өдөр бүхэн ажиллана. Харин сургуульдаа долоо хоногт гурван удаа хүүхдүүд хүлээж авна. Хичээлээ би өөрөө удирдана гэж бодож байгаа. Би хүүхдүүдэд хөгжмөөс гадна амьдралд хэрэгтэй урлагийн бусад төрлүүдээр хичээл заах юм. Жишээ нь гоо зүйн сургалт хүүхдүүдэд хэрэгтэй дээ” гэж Алла Борисовна ярьжээ. Тэрээр өдгөө 3 зээ, 3 хүүхэдтэй. Залуудаа төрүүлсэн Кристина охинтойгоо бараг хамт байж амждаггүй байсандаа ихэд харамсдаг ажээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ