Хойд Солонгосын ТОП 10 бүтээгдэхүүн ба үйлчилгээ

Хойд Солонгосыг бид төдийлөн сайн мэддэггүй. Тиймдээ ч тус улсад үйлдвэрлэдэг алдартай зүйлсүүд юу юу байдаг тухай мэдээлэл тун муухан байдаг. Ихэнхдээ тус улс цэрэг, зэвсгийн үйлдвэрлэлдээ гойд анхаарч дотооддоо цөмийн пуужингаас өгсүүлээд олон төрлийн байлдааны техник үйлдвэрлэж чаддагийг мэддэг. Тэгвэл тус улсад үйлдвэрлэж байгаа шилдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд юу болох талаар нийтэлж байна.
Шахмал нүүрс: Тус улс нүүрсний ордоороо нэлээд баялаг бөгөөд нийт олборлосон нүүрснийхээ 50 хувийг Хятад руу экпортлодог. Гэхдээ энэ нь улсдаа ховорхон бөгөөд ихэнх айлууд хэрэглээндээ мод түлдэг.
Хүүхдийн паркийн тоглоомууд: Энэ газар бол удирдагч Ким Чен Уны очих дуртай газруудын нэг гэж хэлж болно. Энэ нь хөгжил дэвшил өөд тэмүүлж яваа тус улсад нэгээхэн том бүтээн байгуулалт болсон юм.
Зоогийн газрууд: Засгийн газрын хараат үйл ажиллагаатай зоогийн газар ресторанууд Пхеньянд олон бий. Эдгээр газруудаар тус улсад нэмэгдэж байгаа дундаж орлоготой гэр бүлүүд их үйлчлүүлдэг.
Өндөр өсгийт: Сүүлийн үед Пхеньяны эмэгтэйчүүд өмнөхийг бодоход хамаагүй ганган болох болжээ. Нийслэлээр ганган өндөр өсгийтэй эмэгтэйчүүд ихэссэн байна.
Гар утас:“Koryolink” хэмээх гар утасны үйлдвэрлэл өсч иргэд тэдгээр гар утсыг ихээр ашиглах болжээ. Энэ утас нь сүүлийн загвартаа ухаалаг утасны бүх шинжүүдийг агуулсан байна. Мэдрэгчтэй, өнгөт дэлгэц, камер, янз бүрийн апп-ууд гэх мэт. Дашрамд сонирхуулахад Хойд Солонгосын утасны дугаарууд “1912” дугаараар эхэлдэг ба энэ нь Ким Ир Сений мэндэлсэн он юм байна.
Лонхтой ус: Хүмүүсийн амьжиргааны төвшин дээшилж эхэлсэнтэй холбоотойгоор савласан лонхтой ус ихээр худалдаалагдах болжээ.
Шоколадтай жигнэмэг: Анх Өмнөд Солонгосоос нийлүүлж байсан “Чоко пай” буюу шоколадтай жигнэмэгт Умардынхан ихэд дуртай болсноос саяхан тэд өөрийн орондоо үйлдвэрлэх болжээ.
Ууталсан кофе: Кеосоноор дамжин Хойд Солонгост хийдэг амттануудын нэг бол кофе юм. Тэд өөрсдийн нэрийн кофегоо үйлдвэрлэдэг болооод удаагүй байна.
USB Flash залгуурууд: Үүгээр дамжуулан интернэт болон компьютерт холбогдоно. Мэдээлэл технологио хөгжүүлж буй тус улсад энэ нь нэн түрүүний хэрэгцээт бүтээгдэхүүн болсон учир тэд өөрсдөө үйлдвэрлэх болжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ