Хармагтайн алт, зэсийн ордыг гадныхан хоорондоо наймаалцав уу?

Өмнийн говьд Монгол бүү хэл дэлхийг алмайруулсан их баялаг нуугдаж байгаа нь нэгэнт ил болсон. Тэгвэл энэ их баялгаа бид үндэстэн дамнасан корпораци болох “Turquoise Hill”-д эзэмшүүлж, өөрсдөө хувь хүртэх нэрийдлээр зовлон тоочихыг нь сонсон, авсан зүйлгүй суугаа нь эмгэнэл. Гэтэл монгол газар нутгийг “Turquoise Hill” дур мэдэн худалдан борлуулж байна уу гэсэн хардлага салбарынхны дунд тархаад байна.

Учир нь, Канадын хөрөнгө оруулалттай “Turquoise Hill”-ийн охин компани болох “Оюутолгой” өөрсдийн 100 хувь эзэмшдэг Хармагтайн ордыг Австралийн хөрөнгө оруулалттай “Монгол металс” компанид худалдах гэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Монгол Монголдоо биш, харин канадууд авсраличуудад ийнхүү Монголын нэгэн томоохон зэс, молибдены болон алтны ихээхэн нөөцтэй ордыг шилжүүлж байна гэсэн үг. Угтаа бол Монголын төрөөс Цагаан суварга, Хармагтайн зэсийн ордуудыг Оюутолгой, Тавантолгойн дэд бүтэц сайжирсны дараа ашиглаж эхлэхэд таатай хэмээн төлөвлөж байсан ч ийнхүү тус ордыг 100 хувь эзэмшдэг “Оюутолгой” наймаагаа аль хэдийнэ хийгээд эхэлжээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ