Өнөөдөр Facebook-ийн төрсөн өдөр

Нийгмийн сүлжээний хамгийн олон хэрэглэгчтэй сайт болох Facebook анх энэ өдөр нээгдэж байсан юм.2004 оны энэ өдөр Facebook сүлжээг Марк Цукерберг болон Харвардын их сургуулийн оюутны байрны хөрш Эдуардо Саверин, Дастин Московиц, Крис Хьюз нар анх бий болгож байлаа. Веб сайтыг эхний үед “Thefacebook” гэж нэрлэж байсан бөгөөд зөвхөн Харвардын оюутнуудын хүрээнд ашиглаж байгаад дараа нь Бостон, удалгүй АНУ-ын .edu домен хаягтай бүх их сургуулиудад нээлттэй болсон байна.
Харин 2006 оны есдүгээр сараас цахилгаан шуудангийн хаяг бүхий 13-аас дээш насны бүх хэрэглэгчдэд нээлттэй болжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус компанийн орлого улам өсөн нэмэгдэж хүргээ тэлжээ. Өнгөрсөн онд тус компани 523 сая ам.долларын ашигтай ажилласaн талаараа компани мэдээлжээ.
2013 онд Facebook–ийн ашиг 1.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өдөр тутам идэвхтэй ханддаг хэрэглэгчдийнх нь тоо 22 хувиар өсчээ. Ухаалаг гар утас гэх мэт зөөврийн төхөөрөмж ашигладаг хэрэглэгчдэд зориулсан зар сурталчилгааны борлуулалт өссөн нь Facebook –ийн орлого нэмэгдэхэд голлох нөлөө үзүүлсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар өдөр тутам Facebook –т зочилдог хэрэглэгчдийн тоо 757 саяд хүрсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ