Манделагийн гэрээслэлийг задаллаа

Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн гэрээслэлийг задалж, олон нийтэд танилцууллаа. Тэрээр ар гэрийнхэн болон өөрийнхөө хөрөнгөнөөс хувь үлдээхийг хүссэн хүмүүстээ 46 сая ранд буюу дөрвөн сая ам.долларын хөрөнгө үлдээсэн хэмээн ВВС-д нийтэлжээ.
Нельсон Мандела сан түүний гэрээслэлийг нийтэлсэн бөгөөд түүний гэрээслэл нийтдээ 40 орчим хуудас байсанажээ. Арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэгч, Өмнөд Африкийн удирдагч Нельсон Мандела өнгөрсөн 12 дугаар сард нас эцэслэсэн.Манделагийн гэрээслэлийг задлах үед бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүд оролцжээ.
Манделагийн хөрөнгийг хуваах тал дээр өмнө нь түүний охидын хооронд нэлээдширүүхэн маргаан дэгдэж байсан бол харингэрээслэлийн дараагаар ямарч маргаан гарсангүй. Гэрээслэлд хүн бүхэн сэтгэл хангалуун байсан талаар бичжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ