17 давхраас дээш барилгуудад шалгалт хийж байна

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Сар шинийн өмнөөс эхлэн Нийслэлд баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилгуудад шалгалт хийж эхэлжээ. Энэ шалгалтын дүн барилгын ажил эхлэхээс өмнө гарах бөгөөд хамгийн гол нь өндөр барилгууд стандарт, нормыг хэр сайн баримталж байна, аюулгүй байдал хангасан эсэх гэдэг дээр байгаль орчин, геодези, зурагзүйн мэргэжлийн улсын байцаагч нар ажиллаж байгаа юм байна.

17 хүртэлх давхар барилгын зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд өөрсдөө өгдөг болсон. Харин түүнээс дээшхи нь өндөр шалгуур давна гэсэн үг юм. Угаасаа ч 17 давхраас дээш барилга барих зөвшөөрөлтэй цөөн хэдэн компани бий. Эхний ээлжинд “Шангрила” зочид буудлын барилга энэ шалгалтад орж, ганц нэг зөрчил илэрсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ