Нүцгэн зургаа утсан дээрээсээ устга

Хичээл дээр баллуур, илүү бал гуйхаас харьцаж хэтэрдэггүй ангийн хөвгүүн хөдөө замд, хотоос мянган км-ын зайд явахад гэнэт залгав. Үргэлж тоглоом шоглоом хийх, охидын хөхөвч тайлж дүрсгүйтдэг жаал яах гэж залгадаг байна гэж бодон утсаа автал “Чи янхан болоо юу” гэх үгс толгой дундуур цохих мэт болов. Юу яриад байгааг нь ойлгож ч амжаагүй байтал “Нүцгэн зураг чинь фэйсбүүкт хэдэн мянган шейр хийгдэж байна. Чи од боллоо биеэ үнэлэгч минь” гэх үгс инээд бахдлаа барьж ядан хэлэх нь сонсогдов. Гомдол гайхшрал давхцаж, нүдэнд нулимс бүрхээд болсон явдлыг эргээд сайн санахыг хичээв. Яг тэр байх нь !
Сар шинэ дөхсөнийг ч хэлэх үү, ээжтэйгээ цуг яаруу сандруухан шиг захаар хэсч яваад урт гартнуудад утсаа алдсан юм. Тухайн үедээ утсаа алдсандаа жаахан харамссан ч баяр болж, бууз, салат хийх ажил ихтэй байсан учраас цагдаа сэргийлэхэд ч мэдэгдэлгүй өнгөрсөн билээ. Харин одоо бодоод байхад дотор нь баахан маяглаж авахуулсан нүцгэн зураг минь байж ээ. Усанд орохдоо, найзуудтайгаа саунд суухдаа гээд нүцгэн биеийн гоо сайхнаа дурандаж, зургаа авахуулахыг хүсдэггүй эмэгтэй хүн надаас гадна зөндөө л байдаг биз.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ